Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 10.00 цагаас хойш одоогийн байдлаар 50 гаруй дуудлага иржээ. Харин өчигдөр 10.00 цагаас өнөөдөр өглөө 08.00 цаг хүртэл түргэн тусламжийн 500 дуудлага ирж, амралтын өдөр гэхэд ачаалал ихтэй ажилласан байна. Үүнд, төрөхийн 64, осол аваарын 68 дуудлага иржээ. Дуудлагын дийлэнхийг буюу 60-70 хувийг даралт ихсэх, зүрх өвдөх, архаг хууч өвчний дуудлагууд эзэлж байна.
Г.Даша