Оровилл нуурын далан сэтрэх аюулд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Оровилл нуурын далан сэтрэх аюулд хүрчээ

АНУ-ын хамгийн өндөр далан сэтрэх аюул нүүрлээд байна. Калифорни мужийн Оровилл нуурын далан баригдаад 50 гаруй жил болж байгаа бөгөөд анх удаа ийнхүү аюул нүүрлэжээ. Бороо, цас холилдон орж, тунадасны хэмжээ эрс нэмэгдсэнээр нуурын усны түвшин огцом дээшилж, даланг халин урсахад ойрхон байна.

Орон нутгийн захиргаа аюулын сэрэмжлүүлэг гаргаж Оровилл нуур хавийн Лайв Ок, Мэрисвилл, Уитленд, Пламас Лейк, Оливехерст, Гридли, Оровилл, Юба-сити зэрэг хотын 130 мянган хүнийг сүүлийн тав зургаан цагт нүүлгэн шилжүүлж байна. Эдгээр хотоос гарах авто замууд түгжирч эхэлжээ. Мөн үүнтэй зэрэгцэн зарим хотод эзэнгүй орхисон дэлгүүр хоршоог тонох хэрэг гарч эхэлснийг мэдээлж байна.

Хиймэл нуурын усны багтаамж 4,3 их наяд шоо метр бөгөөд хэрвээ далан сэтэрвэл тун аюултай нөхцөл байдал үүсэх юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж