ӨЧИГДӨР /2017.02.14/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОВ
Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Цасан шуурганы үеэр хараа хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүйг урьдчилан сэрэмжлүүлж байна. Дэлгэрэнгүй
АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 ангиллын визний хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах хүсэлтийг АНУ-ын талд албан ёсоор хүргүүлээд байгааг Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас онцоллоо. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Увс аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Дэлгэрэнгүй
2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын найман улсад манай 32 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тэдгээрийн оролцуулан тооцвол нийтдээ гадаадын 14 улсад 168 монгол иргэн ял эдэлж байна. Дэлгэрэнгүй http://www.news.mn/r/325220
Зүүн аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж мал махны худалдаа, төв замын дамжин өнгөрүүлэх постуудад тавих хяналтыг чангатгахыг Даваа гарагийн /2017.02.13/ шуурхай хурлаар аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болов. Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "Ариутгал хийж явна" гэж танилцуулан, хуурамч бүртгэл хийж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүллээ. Ингэхдээ бэлтгэл болгож урьд өдөр нь ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байжээ. Дэлгэрэнгүй
Хоёрдугаар сарын 6-нд БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтан болон нэр бүхий иргэнийг хээл хахууль авсан, зуучилсан, өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа. Саатуулагдсан иргэдийг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Дэлгэрэнгүй
Судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,98 болж, суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1,93 хувиар буурсан дүн гарчээ. Харин өмнөх сараас 2,83 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7,18 хувиар буурсан талаар Монгол банкнаас мэдээллээ. Дэлгэрэнгүй