-АНУ болон Хятадын хоорондох худалдааны дайнд Өмнөд Солонгос, Тайван гэх мэт Азийн бусад орнууд хохирох магадлал өндөр аж-
Хятадын тэрбумтан Жак Ма “Хүн бүр л худалдааны дайнд санаа зовниж байна. Хэрэв АНУ болон Хятадын хооронд худалдаа зогсвол дайн эхэлнэ” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Австралийн Мельбурн хотноо интернэт худалдааны “Alibaba” группийн салбарыг нээх үеэр ингэж мэдэгдсэн байна. Жак Ма Австрали болон Шинэ-Зеланд улсад салбар компаниа нээж байгаатай холбогдуулан бүс нутгийн интернэт худалдааны бүс байгуулснаар хилийн хязгаарлалтгүй, цахим бизнесийг өргөжүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.
Жак Ма өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ “Alibaba” групп ирэх таван жилд тус улсад нэг сая ажлын байр бий болгоход туслах тухай ярилцсан байна. Харин Дональд Трамп ямар нэгэн шинэ худалдааны гэрээнд АНУ-ыг нэгтгэх оролдлогыг хурцаар шүүмжилж байна. Дональд Трампын АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараах анхны зарлиг нь Номхон далайг дамнасан худалдааны гэрээнээс татгалзах байсан юм. “Goldman Sachs” санхүүгийн компанийн шинжээчид АНУ болон Хятадын хоорондох худалдааны дайн хоёр орны эдийн засгийн өсөлтөд хохирол учруулахыг анхааруулжээ.
Дональд Трамп Хятадыг “чадах” зорилгоор гаалийн тарифыг 10 хувиар нэмэгдүүлэхэд АНУ-ын экспортын хэмжээ 25 хувиар буурна гэдгийг “Goldman Sachs”-ын Хонгконгийн захирал Ха Жиминг мэдэгдсэн байна. Дээрх нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн жилийн өсөлт хамгийн ихдээ нэг хувиар буурах гэнэ.
Улмаар Бээжин хариу арга хэмжээ авбал АНУ-ын эдийн засгийн өсөлт дөрөвний нэг хувиар буурах гэнэ. Өнгөрсөн 2016 онд АНУ-ын 18 их наяд ам.долларын эдийн засаг 1.6 хувиар тэлсэн бол Хятадын 11 их наяд ам.долларын эдийн засаг 6.7 хувиар өсчээ. “Худалдааны дайнаас сэргийлэхийн тулд Хятадын талаас аялал жуулчлалын экспортыг дэмжиж, АНУ-д үйлчилгээг нээх хэрэгтэй. Энэ нь АНУ-аас Хятадад нийлүүлэх экспортын үйлчилгээг нэмэгдүүлж, худалдааны алдагдлаас сэргийлэх нөлөөтэй” хэмээн Ха Жиминг мэдэгдсэн аж.
Дональд Трамп гаалийн татварыг нэмэгдүүлж, ган, автомашины тоног төхөөрөмж зэрэг хүнд үйлдвэрлэлээр Хятадтай өрсөлдөх бодлого баримтална хэмээн эдийн засагчид таамаглажээ. Үүний хариуд Хятадын эрх баригчид валютын нөөцийг дахин хуваарилж, ам.долларын эсрэг юанийг хүчирхэгжүүлэх бодлого баримтлан, бүс нутгийн худалдааны гэрээнүүдийг нэмэгдүүлнэ хэмээн харж байна.
Дональд Трампын өрсөлдөөнт худалдааны бодлого нь экспортоос хараат улсуудад хохирол учруулах эрсдэлтэй аж. Тэрбээр Хятад болон Мексик иргэдийг АНУ дахь ажлын байрыг булааж байгаад буруутгаж байна. Гэвч Хятад нь АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч орон бөгөөд худалдааны хамтрагч юм. Дональд Трамп гаалийн татварыг нэмэгдүүлж, ган, автомашины тоног төхөөрөмж зэрэг хүнд үйлдвэрлэлээр Хятадтай өрсөлдөх бодлого баримтална хэмээн эдийн засагчид таамаглажээ. Үүний хариуд Хятадын эрх баригчид валютын нөөцийг дахин хуваарилж, ам.долларын эсрэг юанийг хүчирхэгжүүлэх бодлого баримтлан, бүс нутгийн худалдааны гэрээнүүдийг нэмэгдүүлнэ хэмээн харж байна.
АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 2016 онд 347 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх 2015 оныхоос 5.5 хувиар буурсан үзүүлэлтийг Вашингтоны худалдааны агентлаг мэдээлжээ. АНУ болон Хятадын хоорондох худалдааны дайнд Өмнөд Солонгос болон Тайвань хохирох магадлал өндөр аж.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER, RT