Нийтийн тээврийн үйлчилгээг өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээг өргөтгөнө

Цагаан сарын баяр, амралтын өдрүүдтэй холбоотойгоор хотын алслагдсан цэг, хүн амын нягтрал, суурьшил ихтэй газрууд буюу Шархад, Тахилт, Чингэлтэй, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, мөн зуслангийн чиглэлийн Зунжин, Санзай зэрэг нийт есөн цэгт нийтийн тээврийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэн ажиллахаар болжээ.

Ингэхдээ шинийн 1, 2, 3-ны өдрүүд буюу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын нэгний өдрүүдэд амралтын өдрийн гаралт, хуваарийг мөрдөж ажиллах аж. Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуй нэгжийн 15 бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.

Түүнчлэн "Хот доторх таксины үйлчилгээнд 12 аж ахуй нэгжийн 529 тээврийн хэрэгслээр үйлчилэхээр төлөвлөөд байна” гэж Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Ч.Отгончимэг хэллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнийхэн шинийн 4 буюу гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ердийн ажлын өдрийн хуваарийн дагуу ажиллана.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж