ТЭР БИД ХОЁР
Зүгээр л нэг орхиё гэхээр
Зүс минь үзэгдээд зовоодог байх
Зүг зүгээн бодъё гэхээр
Зүүдэнд нь би уйлдаг байх
Үргэлж бодохоон больё гэхээр
Үнсэх минь хүртэл ондоо байх
Үглэн шивших гэнэн шүлгэнд минь
Үйлийн үргүй дуртай байх
Уруулын амтыг мартъя гэхээр
Уйтан бор нүд минь нэхэлтэй байх
Удаан тогтоож ширтье гэхээр
Уйлмаар дуулмаар хэцүү байх
Тэр минь надад ирье гэхээр
Тэнтэр тунтар хонх жингэнэдэг
Өөрөөн би явчихъя гэхээр
Өөдөсхөн гар даллаад байдаг
Өнөөх л замаар алхахгүй гэхээр
Үг сүггүй бороо шаагидаг
Өнөөдрөөс эхлээд хагацъя гэхээр нь
Өөрөөн би очдог байх
Б.Ганчимэг 1994.02.28
ЖАРГАЯ Л ГЭСИЙМ ДАА, АМРАГХАН МИНЬ
Салхи сэрчигнээд байхийм …Сэтгэл жиндээх бий дээ…. Амрагхан минь
Сэвгүйхэн байсийм аа зүрх минь… Сэвтээчих гүй юмсан даа хайрт минь
Сархад хатуухан байна … Сайхан хөлчүүрхэх л юм ухаан минь
Сатаарч гундаасан сэтгэлийг тэрээр зөөллөж хүчирэхгүй л байна….
Тэр энэ гэсэн гомдолд самсаа шархираагүй хэдий ч
Тэвчээр алдаруулах тунирхал дотор гижигдээд л болохгүй юм
Тэсгэм хүйтэнд ч чичрээгүй эр боргил зүрх минь
Тэнэхэн үгэнд чинь эмзэглээд өөрийн эрхгүй өвдөх л юм
Чиний л төлөө гэсэн бодлоосоо би чинь хэзээ ч урвахгүй
Чимээгүйхэн хайрласан хайрнаасаа зүрх минь ер уйдахгүй
Чийглэж өөрийгээ норгосон аньсага хэзээ нулимсанд живэхгүй
Чин зүрхний хайрандаа л жаргая л гэсийм даа амрагхан минь….
Бодлогогүй хэлсэн үг сумны зэвнээс ч хурц байдгийм… санаарай
Болчимгүй хийсэн үйл тамаас ч илүү бэрх гэж мэдээрэй
Боргил халуухан эр зүрх хат суусан хэдий ч
Борхон нүдэн чиний л өмнө нялхарч булигладгийг бүү мартаарай чи минь…
М.Тодбэх /2012 он/
ЧИНИЙ ЖААХАН ГЭРГИЙ
Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай
Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай
Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай
Г.Оюун-Эрдэнэ. 2010 он
ХАРХҮҮ ЧАМДАА ХАЙРАА ХАДГАЛЖ МӨНХӨД ЧАМАЙГАА ХҮЛЭЭНЭЭ…
Зүүдэнд чинь очиж эрхэлсэн тэр л гэгээн мөчийн
Зуурдхан жаргал дунд л амраг минь чи минийх байсан
Зуны орой жихүүн салхи хавирга нэвчин үлээх шиг
Зовлон дундах амьдралд минь ганцхан жаргал нь чи байсан
Мөддөө эргэж ирэхгүй хаврын цэнхэр яргуй шиг
Миний л гэгээн бүхэн чамтай хамт явчихсан
Мөрөөдөл болон хоцорсон тэр их жаргалын дунд
Мэгшин уйлсаар хоцорсон тэр л төрх минь ч хэвээрээ
Дуугүйхэн инээмсэглэх дүр чинь одоо ч сэтгэлд хадагдаж
Дүрлэгэр алаг нүд чинь чимээгүйхэн намайг ширтсээр л байх юм
Дүүмэдхэн амраг чинь болж эрхэлсэн тэр л богинохон хугацаа
Дууны дахилт болон үе үехэн давтагдах шиг…
Бодрол болон суусан тэр олон үдшээр
Болзоо товлон хүлээсэн мятрашгүй итгэл л намайг тойлно
Бороо болон асгарсан хайрын гэгээн нулимс
Ботгон нүдний чинь өмнө л ууршаад алга болчихно
Хэзээ ирэхээ хэлээгүй ч хүлээлт үлдээгээд явсан амраг чамдаа
Хээрийн анхилам цэцэгс шиг л бардам зангаа би илгээнэ
Хэнд ч хэлээгүй тэр нууцхан шаналалаа харин сэтгэлдээ үерлүүлчихээд
Хархүү чамдаа хайраа хадгалж мөнхөд чамайгаа хүлээнээ…
Ж.Эрхэмцэцэг /2011 он/
НУУЦХАН ШИВНЭЭ
Хот унтаж, сар зүүрмэглэнэ
Хуучин дурсамж, модон гүүр
Мартагдахгүй үгс, таньдаг инээмсэглэл
Мэлмэрэх нулмисанд согтож урсана
Томоо ширхэгтэй гоёхон цас
Түүний алган дээр хайлан дулаацаж
Миний атгаж зүрхлээгүй гарт
Маргаашын тухай дуулсаар ууршдаг байсан
Хуурын хөнгөн дарвуулууд надад шивнэхдээ
Хайртай хайртай гэж бүр хашгирдаг байсан
Зүүд мэт, зөгнөл мэт, зулгуй зангүй
Зөрүүд аашгүй ахны хайр
Г.Нармандах /Агай/ 2011 он
ХАЙРЫН БАДАГ
Догдолж хэлсэн үгсийг чинь далд утгыг тайлж
Даруухан чиний төрхийг сэтгэлдээ бат хадгалан
Үүрд үнэнч байх гэгээн дурлалд мэхийн
Үүрэглэгч шөнийн ододыг аргадан суудаг миний
Өглөө хэрхэн эхэлдэгийг алсын чи минь мэдэх үү
Өнгөт нарны эхний цацраг бүрд шивнэн байж
Содон нэрийг чинь аяархан хэлэхдээ инээмсэглэн
Совинт зүүдний учралыг бахдан ерөөн мэхийдэг
Мэндийн чинь үгээр аргадуулж
Мэлмийн чинь харцаар шагнуулах сан
Уруулын чинь аясаар дэлгэрэх
Үнсэлтийн эзэн байх сан
Угтах өдрүүдийн ерөөлөөр гараас чинь атган
Уужим энэ л орчилонг зөвхөн чамтай туулах сан
Ээх, учирч амжаагүй зөрчихсөн бол халаглалтай
Энхрий үгсийн чинь утгыг олоогүй бол харамсалтай
Аз гээч нь намайг ивээж нэгтээ дүрийг чинь бэлгэлжээ
Амраг хайрын бадгуудад мөнхлөг хэмээн үг солиулжээ
Ганхаж бас хувирахгүй халуухан сэтгэлийн утасыг хөндөж
Гарцаагүй миний ганцхан насны хайрын андгайг олсон
Нууцхан мөрөөдөл бүхнээ зөвхөн чамаар чимдэг
Намайг чи инээмсэглүүхэдээ онгодын мөндөр шаагиулаж
Хүмүүний сэтгэлийг догдолуулсан бүтээлийн учигыг олуулж
Ховор нэгэн хайрын мөнхийн эзэнд хувирсан.
Г.Нармандах /Агай/ 2011 он
ШАРХАЛСАН ЗҮРХЭЭ ЧИНИЙ ХАРЦААР ЭДГЭЭЖ…
Уруул дэлгэхгүй, уучлал гуйхгүй
Ухаангүй хайраа хэнд ч нээхгүй
Урсах нулимсаа дотогш нь залгиад
Учралын тухай үлгэрийг чандын чанд нууна
Нүдний чинь гэгээнд шүлэг тэрлэсэн
Нүцгэн шөнүүдийг мартаж орхино
Шанзны өнчин утас шиг хөндүүрхэн сэтгэлдээ
Шагнал болгож чиний нэрийг шивнэж үлдээнэ
Шархалсан зүрхээ харцаар чинь эдгээж
Шарлаад хагдарсан навчисын дууг дуулж өгнө
Хөхбэх /2011 он/