АТГ: Яаман дээрээс нь баривчлаагүй

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

АТГ: Яаман дээрээс нь баривчлаагүй

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны зарим албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан комиссар Д.Бат-Оргилоос тодрууллаа.


-БОАЖЯ-ны албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хоёрдугаар сарын 6-нд БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтан болон нэр бүхий иргэнийг хээл хахууль авсан, зуучилсан, өгсөн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа. Саатуулагдсан иргэдийг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Харин БОАЖЯ-ны албан тушаалтан Д-г хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан. Хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Энэ хэрэгт БОАЖЯ-ны өөр олон албан тушаалтан оролцсон байж болзошгүй гэдэг мэдээлэл интернетийн орчинд их тарсан. Энэ бодитой мэдээлэл мөн үү?

-Хэрэгт дээрх хүмүүсээс өөр холбогдуулан шалгаж буй албан тушаалтан байхгүй. Цахим орчинд тархсан мэдээлэл болгон үнэн байдаггүйг иргэд одоо ойлгодог болсон байх аа.

-Хэн, хэдэн төгрөг авсан, өгсөн гээд барин тавин тоотой мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ?

Хэрэгт дээрх хүмүүсээс өөр холбогдуулан шалгаж буй албан тушаалтан байхгүй. Цахим орчинд тархсан мэдээлэл болгон үнэн байдаггүйг иргэд одоо ойлгодог болсон байх аа.

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа.

-Яаман дээрээ хүнээс авлига авсан гэж ойлгогдохоор мэдээлэл цацсан. Энэ үнэн юм уу?

-Ташаа мэдээлэл байна. БОАЖЯ-ны албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй. Харин өрөөнд нь үзлэг нэгжлэг хийсэн.

-Хэрэгт улс төрийн шалтгаан байгаа юм биш биз дээ? Сүүлийн үед АТГ-ыг улс төржлөө гэх шүүмжлэл их болсон.

-АТГ бол иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудалд ямар нэгэн улс төрийн зорилго, чиглэл агуулагдаагүй. Хуульд заагдсаны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж