
Уг ослоор 96 хүн амиа алдсан бөгөөд ослын дараа Польш, ОХУ-ын харилцаа “хүйтрэх” болсон юм. ОХУ-ын талаас 2010 оны дөрөвдүгээр сард болсон дээрх осолд Польшийн нисгэгчийн багийг буруутгаж, тэдэнд бүх хариуцлагыг тохохыг оролдож байсан. Харин Варшаваас гаргасан хэргийн тайланд Оросын Смоленск хотын нисэх буудлын зурвасын гэрэлтүүлэг хагас дутуу асч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан, мөн газардах зурвасын талаар агаарын хяналтын цамхгаас ташаа мэдээлэл өгсөн нь осол болоход нөлөөлсөн байна гэжээ. Осолдсон онгоцонд Польшийн Ерөнхийлөгчөөс гадна улс төр, батлан хамгаалахын удирдлагууд сууж явсан бөгөөд Польш улс нэг дор маш олон төрийн зүтгэлтнээ алдсан юм.