Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 19-24 градус,  Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгаар  28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 13 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 08-р сарын 01-нээс 08-р сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж