Маргааш /2017.02.14/ өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Цасан шуурганы үеэр хараа хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүйг урьдчилан сэрэмжлүүлж байна.
Мөн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй ч өнөө шөнө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, маргааш өдөр нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ