CV-ны үг хэллэгээ өөрчлөх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

CV-ны үг хэллэгээ өөрчлөх цаг болжээ

Хэрвээ та идэвхитэй ажил хайж байгаа бол ажил олгогчид хурц дайчин, ажилдаа дуртай хүмүүсийг хайж байдгыг ойлгосон байх. Ажил эрэгчдийн хамгийн том алдаа бол тодорхойлох захидал болон товч анкетдаа өөрийгөө “идэвхи санаачлагатай” гэж хэлэх явдал юм. Хэн ч ингэж хэлж чадна. Энэ бол хамгийн бүтэл муутай хэллэг. “Идэвхи санаачлагатай, үр дүнд хүрэх дуртай” зэрэг хэллэгүүдийг ажил хайгчид анкет бөглөхдөө хэрэглэхээ болиод байна. Та оффисын жижиг өрөөнөөс хэрхэн том компаниудтай харьцаж, асуудлыг богино хугацаанд хэрхэн оновчтой шийдвэрлэж чаддагаа ажил олгогчдод харуулах нь л хамгийн чухал.
Үүний тулд товч анкет дээрээ сайн ажиллах хэрэгтэй.
Үр дүнг харах дуртай гэхийн оронд ар араасаа хөвөрсөн төвөгтэй асуудлыг шийдэх дуртай.
Багаар ажиллахдаа сайн гэснээс эцсийн мөчид бүтээгдэхүүнээ тал үнийн тал хувийг бууруулахаар үйлдвэртэй тохирч байсан гэж бич.
Харьцааны чадвар өндөр. Энэ бол хамгийн уйтгартай хэллэг. Үүний оронд өмнө нь ажиллаж байсан компанидаа ямар ашиг орлого оруулж, үр бүтээлтэй ажиллаж байснаа дурь.
Хувийн зохион байгуулалт сайтай. Энэ тогтсон хэллэгийг өөрчилж өмнө ажиллаж байсан компанидаа үйлчлүүлэгчдийн зүгээс ирдэг байсан гомдлыг хэрхэн багасгасан тухайгаа бичвэл илүү үнэлэгдэх болно.
Ажлын хатуу шаардлагатай. Ийм хэллэг хэзээ ч тус болохгүй. Харин өөрийнхөө маркетингын боломжийг илүү ашиглахын тулд HTML –ыг өөрөө хэрхэн бие даа сурснаа дурьд.
Гэнэтийн өөрчлөлт, ачааллаас шантардаггүй. Үүний оронд бодит жишээн дээр өөрийнхөө туршлагаас иш тат. Жишээлбэл ажилд орсон эхний жилээ стратегийн зөвлөх уулзалтанд гүйцэтгэх ажилтнуудыг урьж оролцуулснаа дурьд.
Тайлбарлан таниулах авьяастай. Хийсвэр модон хэллэг оруулахаас илүү хурал дээр тайлбар хийсний дараа өөрийг тань удирдлагаас гүйцэтгэх албанд хэрхэн  томилж байсныг  дурьд.

Нөөц бололцоог байнга эрэлхийлдэг. Иймэрхүү сүржин хэллэг тэр бүр үнэмшилтэй сонсогдохгүй. Харин бизнесийн аль салбарт ямар ажил олгогч, үйлдвэрлэгч сонирхож хайж байгаагаа бич.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж