Индонезийн Бали аралд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болсон уран баяжуулах төслийг хэлэлцэх уулзалтанд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар оролцсон байна. Хурлын үеэр Занданшатар сайд болон ноён Мацумото нар Япон, Монгол хоёр улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх ялангуяа Монгол улсад уран баяжуулах хамтын ажиллагааны талаар хэлэлцэх зуур дээрх асуудлыг хөндөж, хилийн чанадаас цөмийн хаягдлыг нутагтаа булшлах төслийн эрх зүйн асуудлыг дотоодын хуулинд нийцүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар мэдэгджээ.
Япон, АНУ, Монголын тал албан бус байдлаар цөмийн хаягдлыг Монголд булах байгууламж барих төслийн талаар хэлэлцсэн ч ямар нэг үр дүнд хараахан хүрээгүй байна.
Эх сурвалж: www.mainichi.com