А.Гутереш: Аюулгүйн зөвлөлийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

А.Гутереш: Аюулгүйн зөвлөлийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш Аюулгүйн зөвлөл болон олон улсын санхүүгийн байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэнийг INTERFAX.RU мэдээллээ.

“НҮБ-ын одоогийн байгаа байдлыг бодитоор харах юм бол Аюулгүйн зөвлөлд үл итгэх байдал ажиглагдаж байна. Аюулгүйн зөвлөл дэлхий нийтийн өнөөгийн логикт нийцэхээ больсон. Өнөөгийн дэлхий ертөнц НҮБ байгуулагдаж байсан дэлхийн хоёрдугаар дайна дараах үеэс тэс ондоо болсон” хэмээн Дубай хотноо өчигдөр эхэлсэн Засаглалын асуудлаарх чуулга уулзалт дээр Гутереш хэлжээ.

Мөн олон улсын байгууллагууд өнөөгийн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хангалттай уян хатан хандаж чадахгүй байгааг шүүмжилсэн байна.

“Дэлхийд учирсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулж чадахгүй байгааг бид харж байна. Аюулгүйн зөвлөл, санхүүгийн байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Ер нь бидний ажлын бүхий л чиглэл өөрчлөл шинэчлэлийг шаарлаж байна” хэмээн Антонио Гутереш байр сууриа илэрхийллээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж