Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 14 хүртэлх насны охидын шигшээ баг Хонгконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцлоо.
Тус тэмцээн хоёрдугаар сарын 10-13-ны хооронд болсон ба Хонгконг, Тайланд, Лаос, Монголын багууд өрсөлдөв. Байгуулагдаад жил болоогүй байгаа Монголын хөлбөмбөгийн холбооны охидын шигшээ баг тус тэмцээнээс хожил авч чадаагүй ч ДАШТ-д оролцдог багуудаас томоохон туршлага судаллаа.
Монгол Улсын 14 хүртэлх насны охидын багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа билээ.
Ч.БОЛ