Гластонбурийн хөгжмийн наадам

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

Гластонбурийн хөгжмийн наадам

Их Британийн зуныг хөгжмийн наадмууд үгүйгээр төсөөлөх аргагүй.
Рок, поп, метал, панк, сонгодог, жаз, ардын язгуур, электрон хөгжмийн
гээд байж болох бүх жанрын 116 наадам болдог гэсэн тоо википэдиад байх
юм. Хөгжмийн наадмууд өнгөрсөн зууны далаад онд үүссэн хиппи
хөдөлгөөнтэй холбоотой. Анхандаа хөгжил бол мөнгө олох хэрэгсэл биш
харин олон нийтийн хүртээл байх ёстой гэсэн үзэл баримтлалаас үүссэн
гэдэг. Өдгөө хамгийн алдартай Гластонбурийн наадамд дунджаар 3-4 хоног
үргэлжилж, 150000 хүн оролцдог гэсэн баримжаа бий. Задгай талбайд зассан
2-3 тайзан дээр 3-4 хоногийн турш дуртай хөгжмөө амьдаар сонсох нь
сайхан хэрэг. Энэ жилийн Гластонбурийн наадамд олны танил U2, Beyonce,
Coldplay, Pulp, Elbow, Paul Simon гээд (таньдагаас) олон хамтлаг дуучид
ая дуугаа өргөж, оролцогчид бороо шавар хайхралгүй сайхан нааджээ.
Наадмын үзэгчдийн сонирхолтой зурагндуудыг интэрнэтээс хуулж тавив (өөрөө яваагүй учир өөр арга байсангүй).

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж