Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний орчим хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 12-ны өдөр иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэж, хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцсыг шатаасан хэрэг гарчээ.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сурын талбайн орчим иргэн Б-гийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Энэ хэргийн сэжигтэн болох 28 настай Б, 33 настай Э нарыг цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүлж, баривчилжээ. Сэжигтнүүд гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн мэдүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: БЗД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж