Цахим орчинд худал мэдээлэл тарааж байгаа аккуантуудыг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Цахим орчинд худал мэдээлэл тарааж байгаа аккуантуудыг шүүхэд өглөө

АТГ-аас энэ сарын 8-наас эхлэн БОАЖЯ-ны зарим албан тушаалтантай холбоотой асуудлыг шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.

Хэргийг шалгаж байгаа бөгөөд, хэн нэгнийг буруутай гэж шүүхээр тогтоосон зүйл өнөөдөр алга. Гэтэл энэ асуудалд БОАЖ-ын сайд нь холбоотой, мөнгө авахыг зааварчилсан гэх мэтээр худал мэдээлэл цахим орчинд цацаж, нэр хүндэд нь халдаж байгаа “40 мянгатын атаман” зэрэг аккуантуудын цаана хэн, хаанаас ямар зохион байгуулалттайгаа дайрч байгааг шалгуулахаар Д.Оюунхорол сайд шүүхэд хандаж байгаа аж.

Цахим эрх чөлөө, тэр дундаа сошиал орчинд хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж Монголд байгаа. Гэхдээ харамсалтай нь сошиал талбарыг худал, баталгаагүй мэдээлэл цацах, бусдын нэр төр алдар хүндэд халдах, бусдыг гутаан доромжлох байдлаар ашиглах буруу хандлага газар авч байгаа явдалд иргэд, олон нийт таатай хандахгүй байгаа.

Цахим орчинд тарж байгаа худал мэдээнд тэмдэглэгээ тавих, шалгах зэргээр арга хэмжээ авч, зохицуулах тал дээр ч дэлхийн технологийн компаниуд Европын орнуудад арга хэмжээ авч эхлээд байгаа билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж