ДОХ-ын халдвар 15-тай хүүхэд авсан нь үнэн гэв

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдвар 15-тай хүүхэд авсан нь үнэн гэв

2017 онд ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарчээ.

Халдвартай хүмүүс дунд 25-29 насныхан зонхилж байгаа бөгөөд нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн 23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. ДОХ-оор өвчилсөн хүмүүсээс 37 хүн нас бараад байна.

“Монгол Улсад ДОХ бүртгэгдсэн 1992 оноос өнөөг хүртэлх хугацаанд 15-20 насны 18 хүүхэд уг өвчнөөр өвчилжээ. ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. 15-тай хүүхэд ДОХ-ын халдвар авч байгаа нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг илтгэж байна. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа” гэж албаны эх сурвалж тодотгожээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж