Дэд сайдын марафон үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Дэд сайдын марафон үргэлжилсээр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон. Энэ хугацаанд эзэнгүй үлдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг тодруулсангүй.

Оны өмнөөс УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын аль нэг нь дэд сайд болно хэмээн яригдаж байсан ч энэ суудалд санаархсан марафонд одоо ч үргэлжилж байгаа бололтой. Дээрх хоёр хүн дээр нэмэгдээд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах нарын нэрс сонстох болжээ.

МАН-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг дэмжиж байгаа гэх. Гэвч түүний шийдвэрийг зарим нөхөд нь эсэргүүцэж, 10 гаруй гишүүн намын даргадаа хандан, УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичиг илгээсэн байдаг. Байр суурь хоёр талд гарсан тул дэд сайдын томилгоо өнөөдрийг хүртэл гацаанд орсон гэж намынхан нь ярих аж.

Эцэстээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрлэх гаргах ёстой ч одоогийн байдлаар хуралдааны тов нь ч тодорхойгүй байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж