З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ

Ардчилсан намын дэд даргад УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэрээ дэвшүүлэхээр болжээ.

Тус нам дүрмээ шинэчлэх хүрээнд дөрвөн ч дэд даргатай байхаар заасан. З.Нарантуяа гишүүний хувьд парламент хариуцсан Ардчилсан намын дэд даргын албыг УИХ-ын гишүүн хаших нь бүлгээрээ дамжуулж, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогоо хууль, тогтоомжид тусгуулах боломжтой гэж үзэж буй аж.

Ардчилсан намын дэд даргыг Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэн, батлах юм байна.

Тус нам Үндэсний бодлогын хороогоо 300 гаруй гишүүнтэй байхаар заасан. Одоо 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэг, 100 гаруй хороодод Үндэсний бодлогын хорооны гишүүдээ гаргаж ирэх сунгааг явуулах юм.

Ингэхдээ УИХ-д сонгогдсон гишүүд шууд Үндэсний бодлогын хорооны гишүүдээр сонгогдоно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж