Гэгээн хайрын валентины баярын энэ өдрийн үзвэрийн хуваарийг хүргэж байна. Хэрвээ та өнөөдөр хайртайгаа театрт очихыг хүсч байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Улсын драмын эрдмийн театрт В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог жүжиг тоглогдох бол Дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нарын хамтарсан “I love you” тоглолт ч таныг хүлээж байна. Ингээд өнөөдрийн үзвэрийн хуваарийг танилцуулъя.
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
Тус театраас симфони найрал хөгжимчдийн дунд цөөхүүл хөгжмийн шилдэг, шинэ бүтээлийн уралдааныг гурван сарын хугацаанд зарлаж, шилдгүүдийг тодруулсан байна. Гэгээн хайрын баярын өдөр сонгодог хөгжмийн орчинд нэгэн оройг хайртайгаа өнгөрүүлэх ганцхан боломжийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдээ бэлджээ.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь “хайрын хүч” билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дуулал “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг үзээрэй. Энэхүү жүжгийг 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьж байсан юм.
“ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ” СОНГОДОГ МЮЗИКЛ ЖҮЖИГ
- Ерөнхий найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- Ерөнхий зураач. Т Ганхуяг /СТА/
- Хөгжмийн зохиолч: С.Гантөр
- Бүжиг дэглээч: Т.Төгсөө /СТА/
Дүрүүдэд:
- Эсмеральда Н.Баярмаа
- Квазимода С.Болд-Эрдэнэ /СТА/
- Фроло хамба Г.Эрдэнэбилэг /СТА/
- Феб М.Түвшинхүү /СТА/
- Гренгуар Л.Дэмидбаатар /МУГЖ/
- Гудул Б.Нармандах /СТА/
- Клопен Б.Жаргалсайхан /МУГЖ/
- Лис Ц.Баясгалан /СТА/
- Олны хэсэгт театрын нийт уран бүтээлчид.
АСА ЦИРК
УЛСЫН ФИЛАРМОНИ
CROCUS EVENT HALL
Хайрын гайхалтай түүхээ хамтдаа бүтээх шоунд “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, П.Баярцэнгэл, Зоригт, А.Хишигдалай, Амина болон “Мөрөөдлийн театр” хошин урлагийн продакшн зэрэг олон хамтлаг, дуучид та бүхнийг хүлээж байна.
Ч.БОЛ