Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа “Маск” продакшн энэ жил таван нас хүрсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд олон шилдэг уран бүтээлээрээ үзэгчдэд инээд хөөр, баяр баясал бэлэглэсэн “Маск”-ийнхан ирэх сард шинэ тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тэд өдөр бүр МҮЭСТО-нд тоглолтын бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тиймээс ирэх наймдугаар сард “Маск” продакшныхан шинэ тоглолтоороо үзэгчдэд инээд бэлэглэх аж.
М.Анир