Хүүхдээ дээрэлхүүлээд байгааг анзаарсан уу? | News.MN

Хүүхдээ дээрэлхүүлээд байгааг анзаарсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Хүүхдээ дээрэлхүүлээд байгааг анзаарсан уу?

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дээрэлхүүлж, шоглуулаад байгааг мэдэх хэцүү байдаг. Энэ нь хүүхдүүдийн хоорондын асуудал боловч зүгээр орхичих аргагүй. Харамсалтай нь ихэнх хүүхдүүд  сургууль цэцэрлэг дээрээ ямар нэг байдлаар гадуурхагдаж байдаг.

Шалтгааныг олж мэд. Хүүхэдтэйгээ багаас нь илэн далангүй байх нь чухал. Хүүхдүүд шоглуулж байгаагаа эцэг эхээсээ ч нуудаг. Учир нь тэд хэлж ярихаасаа айж ичдэг. Гэвч хүүхдийн чинь байдал нэг л өөр байгааг анзаарна. Хэрэв хүүхдийг  хэн нэг нь шоглож, гадуурхаж байгаа бол тэр зожгирч, дуугаа хураагаад ууртай, үг дуулахгүй болдог. Та асуудал юунд байгааг олж мэдэх хүртлээ  хатуурхалгүй зөөлөн байж тэвчээртэй хандах хэрэгтэй.  

Түүнд хэн нэгэн нь шоглож гадуурхахаа удахгүй болино гэдгийг ойлгуул. Түүнийг ийм үед нь шоолж эсвэл загнах хэрэггүй. Түүний хувьд үеийн хүүхдүүдээс гадуурхагдах нь тэсвэрлэшгүй мэт санагддаг. Тиймээс энэ байдал хэзээ нэг цагт дуусна гэдгийг ойлгуулах нь чухал. Танд  ч бас ийм зүйл тохиолдож байсан гэж хэл.

Өөрийгөө хүндэтгэхийг сурга. Түүнийг бусдаас өөр, онцгой болохоор гадуурхаж байгаа гэдгийг ойлгуул. Яагаад  гэдэг шалтгааныг нь тайлбарла. Шоглуулж дэээрэлхүүлснээр бүх зүйл дуусахгүй гэдгийг хүүхэд мэдвэл илүү дээр болно.

Хүүхэд шударга бус байдлыг андахгүй. Хүүхдүүдийн дунд маргаан, зөрчил тэмцэл байх нь гарцаагүй. Таны хүүхэд үүнд хэрхэн хандаж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Түүнийг хэл амаар доромжлох, гутаах, гутамшигтай нэр хоч өгөх үед тэр тэдэнтэй адилхан харьцах ёсгүй.

Түүний зожигрол хичээл сургуульд нь нөлөөлж болзошгүй тул таны оролцоо хэрэгтэй. Хэрэв тоглоом шоглоом даруй зогсохгүй бол жаахан шуугиан дэгдээгээд өг. Сургуулийн удирдлага, багш нартай зөвлөлд. Тэдэнд  иймэрхүү өдий төдий асуудал байдаг бөгөөд эцэг эхийн тусламж хэрэг болдог юм. Эцсийн эцэст хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих хүн нь танаас өөр хэн ч биш гэдгийг сана.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-21 113.68.44.148

yahiin be mongo oloh geed zarim ni ulairaad huuhdee anhaarahgui bna ternees bish tsetserlegiin bagsh chini l tegej taarsanaas busdiig bas ingej heleh hamgiin utgagui sht dee minii eej 40jil bagsh hiisen hun gehdee bugd minii eejid hairtai chi l azgui bsiin bgaa biz odoo chinii huuhed yamarhuu osno geech chamaas hamaaraltai aisan uilsan erhelsen archaagui bolj huvirna huuhdee ingeh vii tegeh vii gej bhaar ooriinh amidrald ni ooroor ni baliga eej aav nariin aisan aidas dandaa huuhdee aldagiin jisheeg bi torson egchiinhee teneg huuhdees ni olj harsan minii 3 huuhed hezee ch tiim zamaar yavahgui oorsdiin gesen zorilgotoi hund darluulaad bhgui tiim l erchuud bas tiim l huuhen boloh bolno

Avatar

Хуухэдээ хайрлаж сур 2010-04-21 193.107.184.192

Манай эцэгэхчууд хуухэддээ анхаарал маш бага тавьдагОдоо би оороо эх хун болсон учир энэ асуудал дээр маш эмзэгЯагаад гэвэл би оороо цэцэрлэгт бсан уе багш хоол бага огно мон маш их уурлаж хашгирч загнадаг бсанДараа нь 1р ангид элсэн орлоо их баярлаж бсан эрдэм ном сурна гээд оодрог бодолтой бсанГэвч тийм биш гэдгийг ангийн багш Нямбаярын хучтэй алганы амтнаас ойлгосонЮм л бол зоддог уурладаг бсанОдоо бодоход яагаад тайлбарлаж хэлж ойлгуулдаггуй бсан юм болТэгээд сургуульд явах ямар ч хусэлгуй байж билээОдоо би оороо энэ бухнийг бодохоос аймаар сэтгэл минь шаналж бна Миний хайртай хууг минь бас ингээд зодвол яанааБид оорсдоо ч гар хурдэггуй гэтэл багш нэртэй тэр будуулэг хун хуухэдийг минь зодвол яанаа гэж айдагБагш хун ийм байх естой гэжуу дээ арай ч дээЯагаад томчууд минь бяцхан урсийг хайрлажхамгаалдаггуй юм бэ Ер нь бол хуухэдийг зодож болохгуй тэд нарт зов ойлгуулж бай Хуухэдээ зодддог бол танай хуухэд яавч олигтой хун болохгуй

Avatar

Зочин 2010-04-21 202.179.20.156

Эх сайхан хэлээрээ үлгэрээ сонсUlaan malgaitUnkhruush boovManjinTsartsaa shorgool 2 geh met ta bidnii huuhed ahui uedee sonsdog baisan delhiin shildeg ulgeruudiig manai aldartai jujigchid boloh Chaminchuluun Ravdan guai nariin jujigchilsen helbereer togloj unshsan sonsdog CD-tei mash saihan zuragtai ulgeriin nom hudaldaand garlaaGadaadad baigaa etseg ehchuud ta buhen hairtai huuohindoo avch uguureiTanii huu ohin chin eh saihan Mongol heleerei yarij surhad enehuu nom mash ih ach tusaa ugnu gedegt bid itgej bnMinii durtai ulgeruud hemeeh enehuu nom ni Ulaanbaatar hotiin buh nomiin delguuruudeer HIFA RecordsInter nomIh delguurNatsagdorjMirBileg geh met hudaldaalagdaj baigaa88664040 utasruu zahialbal 10-n hyamdraltai haygaar tani hurgej ugch bnTa eh oronluugaa hurdan zahialaaraiAlsd suugaa taniig ter hol gazaraas bidnii nomiig hudaldan avch eh orniihoo undesnii uildverleliig demjsend gunee talarhaj bnTanid bolon tanii ger bul ur huuhded tani hamgiin sain saihan buhniig husen eruueBayarlal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж