Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтууд МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болж байна. Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид", Ховд аймгийн "Ховд Алтайн Аргаль", Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех", Орхон аймгийн "Эрдэнэт Икон" багууд шалгараад байгаа билээ. Тэгвэл багуудын цувралын хоёр болон гурав дахь тоглолт өчигдөр/2017.02.13/ боллоо.
Орхон аймгийн "Эрдэнэт Икон" цувралыг тэнцүүлсэн бол "Ховд Алтайн Аргаль" эхний хожлоо авлаа.
Багуудын хувьд түрүүлж дөрөв хожсон нь 2016-2017 оны Үндэсний лигийн аваргын төлөө тоглох юм.
БАРУУН БҮС:
ЦУВРАЛ 3: "Архангай Алтан Дорнодын Дайчид" – "Ховд Алтайн Аргаль" 2:1
- II.07 – "Архангай Алтан Дорнодын Дайчид" 106-93 "Ховд Алтайн Аргаль"
- II.09 – "Ховд Алтайн Аргаль" 98-118 "Архангай Алтан Дорнодын Дайчид"
- II.13 – "Ховд Алтайн Аргаль" 94 – 88 "Архангай Алтан Дорнодын Дайчид"
ЗҮҮН БҮС:
ЦУВРАЛ 4: "Сүхбаатар Альянс Тех"- "Эрдэнэт Икон" 2:2
- II.02 – "Эрдэнэт Икон" 92-100 "Сүхбаатар Альянс Тех"
- II.07 – "Сүхбаатар Альянс Тех" 94-100 "Эрдэнэт Икон"
- II.09 – "Сүхбаатар Альянс Тех" 96-86- "Эрдэнэт хот Икон"
- II.13 – "Эрдэнэт Икон" 89-86 "Сүхбаатар Альянс Тех" тус тус тоглоод байна.
Ч.БОЛ