УИХ-д дахин нэг лобби бүлэг мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

УИХ-д дахин нэг лобби бүлэг мэндэллээ

УИХ-д Инновацийн үйл ажиллагааг дэмжих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Элэг бүтэн Монгол гэх мэт лобби бүлэг байгуулагдсан. Тэгвэл энэ удаад Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг шинээр байгуулжээ.

Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилготой юм байна.

Уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хөгжүүлэх ёстой гэж лобби бүлэг үзэж байна. Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нөхөн сэргээх ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж