ОХУ-ын алдарт зөн билэгч Виктория Райдос тун удахгүй Монголд

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

ОХУ-ын алдарт зөн билэгч Виктория Райдос тун удахгүй Монголд

ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч,  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос гуравдугаар сарын 3-нд Монголд дахин зочлох гэж байна.

Тэрбээр өмнө нь 2016 оны зургадугаар сард анх удаа манай улсад ирж байсан бөгөөд  энэ удаад түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаа юм.

Оросын зөн билэгчдийн ялагчид дотроос хамгийн хүчтэйд тооцогддог түүний лекц гуравдугаар сарын 3-нд “SS club”-т 16:00 цагаас болно. (500 хүний хязгаартай)

Тэрбээр ердөө хоёр хоногийн хугацаанд Монголд байрлах тул та бүхэн билетийн талаар болон бусад лавлах зүйлсээ 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаар асууна уу.

Лекцийн үеэр Та эдгээр мэдээллийг авах болно:

  • Өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, юунд хэрэгтэй тухай

  • Урьд өвөг дээдсээ дурсах ямар зан үйлийг баримталдаг байсан, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах тухай

  • Таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг тухай

  • Өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл

  • Оюун санааны удамшил Таны амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай

  • Үе удмаар нь хийсэн хараал. Үнэн үү, худлаа юу?

  • Удмын мэдээллийн муу өгөгдлийг хэрхэн саармагжуулах тухай

  • Хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай

Та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан, удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрээрэй. Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж