Финляндын Засгийн газар шинэ нийгмийн халамжийн системийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард ажилгүй, 25-58 насны 2000 иргэнд тус бүрт нь 600 ам.долларын халамжийн мөнгө олгосон юм. Засгийн газрын бодлогыг шүүмжилж, "Нийгмийн халамжийн бодлого буруу чиглэл рүү хазайж байна" хэмээн SAK үйлдвэрчний эвлэлийн ерөнхий эдийн засагч Илкка Каукоранта мэдэгдсэн байна. Нийт 5,4 сая хүн амтай тус оронд нэг сая гаруй хүн Үйлдвэрчний эвлэлд хамаардаг аж.
SAK үйлдвэрчний эвлэлийн зүгээс хоёр шалтгааныг нийгмийн халамжийн шинэ системийг шүүмжилж байна. Үүнд:
1. Зардал хэтэрхий өндөр. Улсын төсөвт ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал бий болгоно.
2. Иргэдийн ажил хайх эрмэлзлийг буруулна. Ийм маягаар ажлын хүч багасна гэжээ.
Туршилт хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн энэ халамжийн бодлого 2017 оны арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх юм. Финляндын татвар төлөгч иргэдийн зүгээс ч мөн "зүгээр нэг" мөнгө тараах энэ бодлогод шүүмжлэлтэй хандаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР