Марихуан ургуулж байсан 100 гаруй хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

Марихуан ургуулж байсан 100 гаруй хүнийг баривчилжээ

Умард Калифорнийн цагдаагийн газар хууль бус марихуаны тариалалтын эсрэг кампанит ажил зохион байгуулж, энэ хүрээнд 460,000 гаруй марихуаны ургамлын суулгацыг устгаж, хууль бусаар марихуан ургуулж байсан 100 гаруй хүнийг баривчилжээ.
Цагдаа нар Мендосиногийн ойгоос өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 680 кг орчим боловсруулсан марихуан, 27 буу, 11 хулгайн автомашиныг хураасан байна.  Уг ой нь марихуан ихээр ургадаг Маргад эрдэнийн гурвалжин нэрээрээ алдартай 900,000 га өргөн уудам газар нутгийг хамардаг аж. Умард Калифорнийн удирдлагуудын зохион байгуулж байгаа энэ удаагийн кампанит ажлын зорилго нь нийтийн эзэмшлийн газар нутгаас марихуаны эх үндсийг устгаж, зайлуулахад чиглэгджээ.
Калифорнийн хуулиар марихуан ургуулах зөвшөөрөлтэй буюу худалдаж авахыг зөвлөсөн эмчийн жортой хүмүүс марихуаныг эмчилгээний зорилгоор ургуулж, ашиглахыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ удаа баривчлагдсан хүмүүсийн дотор зөвшөөрөлтэй нэг ч хүн гараагүй байна. Өнгөрсөн жилүүдэд Мексикийн хар тамхины сүлжээнүүд Калифорнид марихуаныг их хэмжээгээр тарьж ургуулж байсан нь тогтоогдож байжээ. Одоогийн байдлаар баривчлагдсан 100 гаруй хүний 25-д холбооны шүүх зохих ялыг оноогоод байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж