Хоёрдугаар сарын 13-ны даваа гаригт гэрэл зургийн сэтгүүчдийн World Press Photo жил тутмын олон улсын уралдааны шагналтнууд тодорчээ. Гол шагналыг Associated Press агентлагийн гэрэл зурагчин Бурхан Озбиличи Оросын Элчин сайд Андрей Карловыг Туркт хөнөөсөн гэрэл зургаараа авлаа. Энэ удаад олон улсын уралдааны гол агшинг танилцуулж байна.
Фото: Burhan Ozbilici
“Орос жуулчдын нүдээр” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн Анкара хотын орчин үеийн урлагийн төвд нээгдэх үер түүнд санамсаргүй орсон Associated Press агентлагийн гэрэл зурагчин Бурхан Озбиличи Оросын Элчин сайд Андрей Карловыг террорист хөнөөсөн хэргийн гэрч болжээ. Элчин сайдыг олны нүдэн дээр цагдаагийн ажилтан асан Мевлют Мерт Алтынташ буудан хөнөөсөн юм.
Фото: Jonathan Bachman
"Өдөр тутмын амьдрал. Ганц фото» ангилал. Цагдаа нарын харигслалыг эсэргүүцсэн жагсаал Батон-Руж хотноо болох үеэр эмнэлгийн асрагч 28 настай Лешиа Эванс цагдаагийн эсрэг. 2016 оны долдугаар сард цагдаагийн ажилтнууд 37 настай хар арьстан Элтон Стерлингийг буудан хөнөөсөн юм. Тэр нь хууль хяналтынханд халдсан эсэргүүцэл, цуглаан, жагсаалыг хурцатгав.
Фото: Вадим Гирда
"Өдөр тутмын амьдрал. Ганц фото» ангилалын хоёрдугаар байр. Дүрвэгчид хилийн саадыг тойрон гарч Македонид нэвтрэхээр явж байгаа нь.
Фото: Daniel Etter
"Өдөр тутмын амьдрал. Ганц фото» ангилалын гуравдугаар байр. Нигерийн дүрвэгсэд Ливи дэх түр орогнох байранд.
Фото: Кристина Кормилицына
"Хүмүүс. Ганц фото» ангилалын гуравдугаар байр. Оросын "Коммерсант» хэвлэлийн гэрэл зурагчин Кристина Кормилицына Кубын Камагуэй хотын цагдаагийн байранд Кастрог нас барсны дараа авсан зургаа “Үнэнчээр үлдэх” гэж нэрлэжээ.
Фото: Francis Pérez
"Байгаль. Ганц фото» ангилалын тэргүүн байр. Том толгойт гэх яст мэлхий загасчдын тавьсан торонд орооцолджээ. Тенерифе, Испани, 2016 оны долдугаар сар.
Фото: Lalo de Almeida
"Өдөр тутмын амьдрал. Цуврал фото» ангилалын хоёрдугаар байр. Жижигхэн Марсела (зүүнээс) Зика вирусын микроцефалитай ихэр хоёр охин дүү нараа хараад зогсч байгаа нь. Зургийг 2016 оны аравдугаар сард Бразилийн тосгонд авчээ.
Фото: Tomas Munita
"Өдөр тутмын амьдрал. Цуврал фото» ангилалын тэргүүн байр. Кубын Гавана хот дахь хаягдсан байшингийн үсчин.
Фото: Paula Bronstein
"Өдөр тутмын амьдрал. Ганц фото» ангилалын тэргүүн байр. Бөмбөг дэлбэрэлтээр шархадсан зээгээ асарч суусан эмэгтэйн зургийг Нажиба нэртэй эмэгтэй Кабул хотын цэргийн эмнэлэгт даржээ. 2016 оны гуравдугаар сар.
Фото: Tom Jenkins
"Спорт. Ганц фото» ангиллын нэгдүгээр байр. Жоккей Нина Карбери Ливерпуль хотод болдог үндэсний морин уралдаан дээр мориноосоо унаж байгаа нь. Дөрөвдүгээр сарын 9.
Фото: Tiejun Wang
"Өдөр тутмын амьдрал. Ганц фото» ангиллын хоёрдугаар байр. Сюйжоу хотын гимнастикийн сургуулийн охид хөлийн хурууг бэхжүүлэх хагас цагийн дасгалыг өдөр бүр хийдэг.
Фото: Magnus Wennman
"Хүмүүс. Ганц фото» ангиллын тэргүүн байр. Гэр бүл нь Мосул хотоос зугтсан таван настай Маха охин.
Фото: Валерий Мельников
"Украины хар өдрүүд» гэсэн төслийн "Россия сегодня» агентлагийн Валерий Мельниковын энэ зураг "Урт хугацааны төслүүд» ангилалд түрүүлжээ. Зураг дээр Луганск мужийн тосгоны оршин суугчид гэр орон нь сүйрч, шатах цагаар зугтаж байгаа нь.
Фото: Jaime Rojo
"Байгаль. Ганц фото» ангилалын хоёрдугаар байр. Мексикийн төвөөр дайрсан хүчтэй шуурганы дараа цугларсан эрвээхэйнүүд, Мичиоакан муж.
Фото: Laurent Van der Stockt
"Гол мэдээ. Ганц фото» ангилалын ялагч. Иракийн цэргийнхэн “Исламын улс” бүлгийн дайчдыг Мосул хотынхны гэр орноос хайж байгаа нь, 2016 оны арваннэгдүгээр сар.
Фото: Matthieu Paley
"Өдөр тутмын амьдрал. Цуврал фото» ангиллын гуравдугаар байр. “Хятадын баруун хязгаар” цуврал. Уйгар эмэгтэйд оймсондоо мөнгөө хийж явах нь ердийн хэрэг юм.
Фото: Елена Аносова
Нижняя Тунгуска голын эрэг дэх жижиг суурингийн амьдрал цуврал "Өдөр тутмын амьдрал » ангилалын хоёрдугаар байр эзэлжээ “Зам нийлэхгүй” нэртэй цувралыг Елена Аносова 2016 оны гуравдугаар сард хийжээ.
Фото: Daniel Berehulak
"Гол мэдээ. Цуврал фото» ангиллын ялагчийн зурагт Филиппины нийслэл Манила хотод зэрлэгээр хөнөөлгүүлсөн эцгийнхээ оршуулга дээр уйлж буй зургаан настай охин. Эцгийг нь үл таних этгээдүүд шөнөөр хулгайлаад цагийн дараа түүний цогцсыг гүүрэн дор хаясан байв.
Фото: Francesco Comello
Италийн гэрэл зурагчин Оросын Ярослав мужийн үнэн алдартны нийгэмлэгт цувралаа хийжээ. Тэнд 300 охид, хөвгүүд хүмүүжигддэг. "Өдөр тутмын амьдрал. Цуврал фото» ангилалын гуравдугаар байр.
Фото: Kai Pfaffenbach
"Спорт» ангиллын гуравдугаар байр. Ямайкийн гүйлтийн тамирчин Усэйн Болт Роиогийн олимпийн 100 метрийн гүйлтийн бариан дээр гэрэл зурагчдад инээж амжлаа.
Фото: Hossein Fatemi
Ираны бие үнэлэгч амарч байгаа нь. Эмэгтэй хоёр хүүхдээ тэжээхийн тулд биеэ үнэлдэг. Энэ зураг нь “Ираны аялал” цувралын хэсэг юм. Гэрэл зурагчин Хуссейн Фатеми Иран хэрхэн хувирч буйг харуулахын тулд цуврал дээр олон жил ажиллажээ. Цуврал "Урт хугацааны төсөл» ангилалд хоёрдугаар байр эзэлжээ.
Фото: Markus Jokela
1992 оноос финийн гэрэл зурагчин Маркус Йокела Небраско мужийн хөдөө ажиллав. Үнэн хэрэгтээ тэнд юу ч хувирсангүй гэж тэрбээр өөрийн цувралаа тайлбарлав. "Урт хугацааны төсөл» ангиллын гуравдугаар байр.
Фото: Jay Clendenin
"Олимпийн тамирчид» төсөл. "Хүмүүс. цуврал». Гуравдугаар байр. Усан пологийн АНУ-ын багийн тамирчин Кортни Мэтьюсон.
Фото: Brent Stirton
Өмнөд Африкийн дархан цаазат газарт алагдсан хирс. Хулгайн анчид түүний эврийг авсан зураг "Байгаль. Цуврал» ангиллын нэгдүгээр байранд шалгарлаа.
Фото: Сергей Пономарев
Оросын гэрэл зурагчин Сергей Пономаревын Мосул хотоос хийсэн гэрэл зургийн цуглуулга "Гол мэдээ» ангиллын хоёрдугаар байрыг авлаа. Зурагт: террористуудад аавыгаа алдсан хүү.
Фото: Antonio Gibotta
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 28-нд Италийн Иби хотноо наригааны дайн тулааны наадам болдог. Тулалдагчид бие биенээ өндөг гурилаар цацлан шидлэдэг. Зураг "Хүмүүс. Цуврал» ангилалд хоёрдугаарт шалгарчээ.
Фото: Michael Hanke
"Спорт. Цуврал» ангиллын хоёрдугаар байр. Чехийн гэрэл зурагчин улс орныхоо залуучуудын тэмцээнүүдийг цувралдаа буулгажээ.
Фото: Peter Bauza
Германы гэрэл зурагчин Бразилийн Copacabana Palace гэж шоглон нэрлэдэг ядуусын хорооллоос сурвалжлагаа хийжээ. Хаягдсан байшингуудад гэр оронгүй 300 гэр бүл амьдардаг. "Өдөр тутмын амьдрал. Цуврал», гуравдугаар байр.
Фото: Ami Vitale
Фото цувралыг хулсны байвгайд зориулжээ. Барсын чихмэлээр залуу баавгайнуудыг махчин амьтдаас айж сургадаг ажээ. "Байгаль. Цуврал», хоёрдугаар байр.
Фото: Alessio Romenzi
"Гол мэдээ. Цуврал» ангиллын гуравдугаар байр. “Исламын улс” бүлгийн дайчид Ливид. Сирт хотод хийсэн зураг.
Фото: Santi Palacios
"Гол мэдээ. Ганц зураг» ангиллын хоёрдугаар байр. Нигерийн эгч дүү хоёр Европ руу явах замдаа Ливид эхийгээ алджээ.
Фото: Giovanni Capriotti
Muddy York гэх регби клубын багийн гишүүд оны санхүүжилтээ олох буяны шоуд бэлтгэж байгаа нь. "Хөвгүүд хөвгүүд чигээрээ үлддэг» цуврал "Спорт » ангилалд тэргүүн байр эзэлжээ.
Фото: Bence Máté
Унгарын Бенс Матегийн зураг "Байгаль. Цуврал» ангилалд гуравдугаар байр эзлэв. Тэрбээр амьтдын хөнийн хөргийг бүтээжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР