Монгол Улс 20 сая төл хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Монгол Улс 20 сая төл хүлээн авна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгч буй мэдээллээр энэ жил Монгол Улс 20 сая төл хүлээн авах урьдчилсан дүн гарчээ. Өнгөрсөн жил 19 сая төл хүлээн авсан нь хамгийн олон төл хүлээн авсан он байсан аж.

Сар шинийн дараагаас мал төллөж эхэлнэ. Улсын хэмжээнд 61 сая толгой мал өвөлжиж буй. Хаваржилт сайн байвал төл хорогдолгүй хүлээн авах боломжтой.

Одоогийн байдлаар арав гаруй аймгийн 100 гаруй суманд өвөлжилт хүндэрснээс мал хорогдож эхэлжээ. Улсын хэмжээнд 75 мянган толгой мал хорогдоод байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж