ӨЧИГДӨР /2017.02.07/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо.
Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжин, Засгийн газар дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо. Хэлэлцээрт зааснаар Монгол Улс Польш улсаас 50 сая хүртэл еврогийн зээл авахаар заасан юм. Жилийн хүү нь 0.15 хувь. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрт товлогдсон хугацаанд аливаа төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд тодорхойлогдсон хүүгээс гадна 1.5 хувийн торгуулийн хүү төлөх үүрэг хүлээж байна. Ингэхдээ энэхүү зээлийг хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбарт тус бүр зарцуулна. Дэлгэрэнгүй
2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоо 840 байхаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов. Дэлгэрэнгүй
Уул уурхайн магнат компанийн нэг Rio Tinto компани өнгөрсөн жилийн ашиг, орлогоо тооцсоны эцэст энэ жил нэгж хувьцаанд 1,70 ам.доллар төлнө хэмээн өчигдөр /2017.02.08/ мэдээллээ. Өнгөрсөн 2016 онд уул уурхайн зах зээл бага зэрэг сэргэсэн, мөн дотоод зардлаа бууруулсан зэрэг нь компанийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлжээ хэмээн Ройтер агентлаг мэдээллээ.
Үндсэн үйл ажиллагаанаас олох ашиг нь 5,1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тооцоолж байсан 4,87 тэрбумаас 12 хувь өссөн гэсэн үг юм. Дэлгэрэнгүй
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Налайхын уурхайн122 метр урт туннелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн, уурхайн удирдлагад хүлээлгэн өгсөн байна. Дэлгэрэнгүй
Ардчиллын “алтан хараацай”, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа шүүж, холбогдох гурван хүнд ял оноосон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт /2017.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна. Дэлгэрэнгүй
Баррель нефтийн үнэ даваа гаригт (2017.02.05) огцом буурчээ. Нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт 1.2%-аар бага зэрэг өссөн ч даваа гаригт буурсан байна. Нью-Йоркийн арилжааны бирж дээр газрын тосны үнэ 1.5% буюу 82 центээр буурч, баррель нь 53.01 ам.доллар, Лондоны бирж дээр 1.9% буюу 1.09 ам.доллараар унаж 55.72 ам.доллар болжээ. Нефтийн үнэ цаашдаа буух төлөвтэй байна. Дэлгэрэнгүй
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын нэг километр замын өртгийг 4,2 сая ам.доллар гэж зарласан нь төсөөллийн үнэ байжээ. “МТЗ” компаниас 6,5 сая ам.доллараар “Мккинсей энд Ко” компанид захиалж хийлгэсэн ТЭЗҮ-д харин 2,6-2,8 сая ам.доллараар нэг колометр төмөр замын өртгийг тооцжээ. Бариагүй төмөр замын өртөг өссөөр байна. Дэлгэрэнгүй