“Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

“Эрүүл Дархан” хөтөлбөрийг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ

2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичиг нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Эрүүл мэндийн салбарын ойрын 10-н жилийн хугацааны хөгжлийн зураглал, төлөвлөлтийг багтаасан баримт бичиг юм. Тус бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймаг бүр өөрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ шаардлага, өвөрмөц онцлогыг харгалзан орон нутагт дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ёстой ажээ.

Энэ чиглэлээр /2017.2.7/ Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Оюунцэцэг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзлаа. Ингэснээр аймгийн Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэлтэй төрийн бодлогыг уялдуулан 2 жилийн хугацаатай “Эрүүл Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж