58 настай Мадонна хоёр ихэр хүүхдийн эх болно

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

58 настай Мадонна хоёр ихэр хүүхдийн эх болно

Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд Мадонна Малавиас хоёр хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл өчигдөр 58 настай дуучин эмэгтэйн албан ёсны төлөөлөгч энэ мэдээллийг баталгаажууллаа. Тэрээр Мадонна 4 настай хоёр ихэр хүүхэд үрчилж авахыг хууль хяналтын байгууллагаас зөвшөөрсөн хэмээн мэдэгдэв.

Хоёр ихэр хүүхэд дөнгөж төрөөд долоо хонож байхдаа төрсөн эхийгээ алдсан бөгөөд нэг сарын хугацаанд эмээ нь асарчээ. Эцэст нь эмээ нь хоёр хүүхдийг асрах боломжгүй болсон тул эцэг нь улсын асрамжид өгсөн байна.

Алдарт дуучин Мадонна саяхныг хүртэл дөрвөн хүүхэдтэй байжээ. Тэрээр 20 жилийн өмнө фитнесийн дасгалжуулагч Карлос Леонеос хүүхэдтэй болж Лурдес гэж нэрлэж байсан бол 16 жилийн өмнө найруулагч Гая Ричигээс Рокко хэмээх хүүтэй болж байжээ. Үүнээс гадна 2006 онд Мадонна Малавиас Дэвидийг 2009 онд Мерси Жеймс гэх охиныг тус тус үрчилж авч байжээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАН

ЭХ СУРВАЛЖ: ELLE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж