Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй кино

БНСУ-ын түүхэн дэх хамгийн үнэтэй киног бүтээх гэж байна. 100 сая ам.долларын өртгөөр бүтэх уг кино “1950” нэртэй. Солонгосын дайны түүхийг өгүүлнэ.


E&M Pictures болон Grapevine Entertainment-ийн хамтын бүтээл болох энэхүү киног Холливудын найруулагч Роб Кохен найруулах гэнэ. Тэрбээр дайны сэдэвт киног тун чадварлаг найруулдгаараа алдартай. “Солонгосын дайн түүхийн хуудаснаа тун бүдэг тэмдэглэгдсэн, бараг мартагдсан дайн. Харин одоо энэ тухай дурсах цаг болсон” хэмээн тэр ярьжээ. “1950” ирэх оны хавар дэлгэцэнд гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж