“Hero entertainment”-ийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт Өвөрмонголын алдарт хуурч Чи Булаг оролцож байгаа ажээ. Хуурч Чи Булаг Өвөрмонголын Шилийн хотод алдарт морин хуурч Г.Жамьян агсны гэрэлт хөшөөг санаачлан босгосон уран бүтээлч юм. Тийм ч учраас түүний оролцсон шинэ дугаарт хуурч Г.Жамьян агсны дурьдатгал хүндтэй байр суурь эзэлнэ.
Алдарт хуурч Г.Жамьян Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын өвөө гэдгийг уншигчид андахгүй. Өндөр аавынхаа урлагийн авьяасыг өвлөсөн дуучин Д.Болд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт өвөөгийнхөө дүрийг бүтээсэн нь тун адил болжээ.
Өвөрмонголын алдарт хуурч Чи Булагийн оролцсон нэвтрүүлэг хоёрдугаар сарын 10-наас хуваарийн дагуу гэрээт телевизүүдээр цацагдах ажээ.
С.ЦЭЛМЭГ