Яруу найрагч Ц.Хулан “Гоёо” брэндийн нүүр царай боллоо.
Сар шинийн баярт зориулсан загварын коллекцийн зураг авалтыг тэд зураач Ц.Жамсрангийн алдартай зургаас сэдэвлэн бүтээжээ. Зураачийн 1965 онд зурсан “Монгол эмэгтэй”-г орчин цагт Ц.Хулан амилуулсан нь энэ юм.
Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, гайхамшигтай нууцлаг инээмсэглэл, бодит мэдрэмж хадгалсан энэ зургийг монгол зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээдэг. Ц.Жамсрангийн туурвисан “Орхоны хавар”, “Уулзалт” зэрэг олон алдартай бүтээл бий.
“Сэтгэлд дуурсах яруу найраг мэт нүд баясгах урлагийн бүтээлийг Монгол бүсгүйн уран шаглаагаар амилуулж, МЭНД АМГАЛАН Сар шинийн ГОЁО-г урлалаа” хэмээн “Гоёо” фейсбүүк хуудсандаа бичжээ.
С.ЦЭЛМЭГ