Ирэх сарын 7-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно. Солонгосын ардын дуу ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэнтэй холбогдуулан уг тоглолтыг Сөүл хотын “Волха” сан манай Соёл урлагийн хороотой хамтран зохион байгуулж байгаа юм. ҮДБЭЧ болон “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн хөөмий, морин хуур зэрэг Монголын соёл урлагийн гайхамшгуудаас толилуулна.
Төв аймгийн “Монгол туургатан” театрт уг тоглолт наймдугаар сарын 09-нд болох бөгөөд уг тоглолтод манай талаас “Сарны чулуу” чуулга оролцох гэнэ.