Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Миний гэр-Манай байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгаж Аймгийн Засаг даргын 2017 оны А/39 дугаар захирамжаар дэд ажлын хэсэг байгуулсан. “Миний гэр-Манай байр” хөтөлбөрийг боловсруулах дэд ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 05-нд хуралдлаа. Иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх нь тус хөтөлбөрийн гол зорилго аж. Иймд дэд ажлын хэсэг эхний ээлжид иргэд СӨХ-дын хамтын ажиллагааг нэмэгдүүлж үйл ажиллагааг нь сурталчлахаар болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN