Шатахууны үнийг бууруулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг бууруулахыг шаардлаа

ӨЧИГДӨР /2017.02.07/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Ардчилсан намын 7-р их хурлаар намын даргаа албан ёсоор шилжүүлэх З.Энхболд намын гишүүдээсээ хандив гуйжээ. Тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан “Ардчилсан Намын 7-р Их хуралд зориулан хандив өргөнө үү. Олигархаас биш олон түмнээсээ санхүүждэг нам болохын эхлэл тул АН-ын гишүүд дэмжигчид Та бүхэндээ найдаж байгаа шүү. Олны хүч оломгүй далай, 1000 төг, 5000 төгрөг ер нь хэд ч байсан Таны сэтгэл л мэднэ” гэжээ. Дэлгэрэнгүй 


  • БНСВьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг энэ сарын 1-ний өдрөөс хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Дэлгэрэнгүй 


  • Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ. Дэлгэрэнгүй 


  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах WELLMART худалдааны төвд гал гарлаа. Хохирлын хэмжээг хараахан тодруулаагүй байна. Дэлгэрэнгүй


  • Шатахуун импортлогчид бензиний үнийг өнгөрсөн ням гаригаас 100-150 төгрөгөөр нэмсэн. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд", "Петростар", "НИК" зэрэг компаниуд үнээ бууруулахыг шаардсан байна. Дэлгэрэнгүй


  • Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийг их хэмжээгээр авч банкны ачааллыг нэмэгдүүлжээ. Манай улсад нийт 378 мянга орчим тэтгэвэр авагч байгаагийн 60 хувь нь тэтгэврээ барьцаалан зээл авсан байдаг аж. Дэлгэрэнгүй 


  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтын үеэр иргэдийн шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтантай уулзаж, боломжийнхоо хэмжээнд шийдвэрлэхээ хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж