Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болж байна. Спортын төв ордонд засвартай байгаа учраас лигийн тоглолтууд МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болж байгаа юм.
Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех", Орхон аймгийн "Эрдэнэт Икон" багууд шалгараад байгаа. Хоёр багийн түрүүлж дөрөв хожсон нь Үндэсний лигийн аваргын төлөө тоглох юм. Цувралын эхний тоглолтод "Сүхбаатар Альянс Тех" хожсон. Тэгвэл өчигдөр болсон тоглолтод "Эрдэнэт Икон" ялалтыг авч хожлын харьцаа 1:1 боллоо. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт ирэх пүрэв гаригт МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.
Өчигдрийн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
ЗҮҮН БҮС: /Түрүүлж дөрөв хожсон нь финалд үлдэнэ/
ЦУВРАЛ 2: /1-1/
- II.07 – Сүхбаатар Альянс Тех 94-100 Эрдэнэт Икон
- II.02 – "Эрдэнэт Икон" 92-100 "Сүхбаатар Альянс Тех" тус тус хожоод байна.
Ч.БОЛ