Түүхийн дурсамжаа сэргээхийг Ван И америкчуудад сануулав

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Түүхийн дурсамжаа сэргээхийг Ван И америкчуудад сануулав

Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын талаар ярихдаа АНУ дэлхийн хоёрдугаар дайны дурсамжаа сэргээх хэрэгтэй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ.

“Америк найзууддаа хандах хэлэхэд, дэлхийн хоёрдугаар дайны талаарх мэдлэг, дурсамжаа сэргээцгээ. 1943 оны Каирын, 1945 оны Потсдамын тунхагт Япон улс булаан эзэлсэн нутгаа буцаан өгөхийг үүрэгдсэн, тэр дундаа Спратлигийн бүлэг арлыг” хэмээн Австралид болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ван И хэлжээ.

БНХАУ америкчуудын тусламжтайгаар эдгээр аралд тусгаар эрх болгосон боловч сүүлд зарим улс арлын зарим хэсгийг хууль бусаар авсан нь одоо яригдаад буй Өмнө Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг үүсгэсэн болохыг Ван И санууллаа.

Өмнө Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан нь хамаарагч бүх талын оролцоотойгоор тайван хэлэлцээний замаар шийдэгдэх учиртай гэсэн байр суурийг Ван И мөн илэрхийллээ.

“Харин энэ бүс нутагт хамаарахгүй улс орнууд энэ бүс нутагт энх тайван тогтоож, тогтвортой байдал бий болгох гэсэн Хятадын болоод зарим улс орны идэвхтэй бодлогыг дэмжих ёстой болохоос биш эсрэгээр байх ёсгүй” гэж Хятадын гадаад бодлогын тэргүүн хэллээ.

АНУ-ын шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ асуудлаар Японы байр суурийг дэмжинэ хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Энэ өдрүүдэд Хятад-Австралийн дипломат болон стратегийн яриа хэлэлцээний дөрөв дэх уулзалт Австралид болсон бөгөөд Ван И энэ арга хэмжээний дараа Австралийн гадаад хэргийн сайд Жулия Бишопийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж