Валентины баяр: Prada мини коллекци танилцуулна

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Валентины баяр: Prada мини коллекци танилцуулна

Италийн алдарт “Prada” гэгээн хайрын өдөрт зориулан гаргаж буй мини коллекцио танилцуулахаар бэлдэж байгаа тухай Harper’s Bazaar мэдээлжээ.

Мини коллекцид түрүүвч, нэрийн хуудасны хайрцаг зэрэг  арьсан гоёл чимэглэлийн зүйлс багтав. Гоёл чимэглэлийн цуглуулга нь улаан, хар хосолсон өнгөтэй байх аж. Зарим загварт зүрхэн хэлбэртэй цэцгийн дэлбээг хэвлэж чимэглэхээр болжээ. Одоогоор энэхүү коллекцийн үнэ тодорхойгүй байна.

“Prada” нь загварлаг хувцас, гутал, гоёл чимэглэлийн үйлдвэрлэлээр мэргэшсэн Италийн компани бөгөөд 1913 онд Милан хотод байгуулагджээ.

“Prada” хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард шинэ загварын хувцас, гоёл чимэглэлийн цуглуулгаа танилцуулсан.

Э.УРАН

ЭХ СУРВАЛЖ: ELLE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж