Н.Төгсцогтын тулаан хэзээ болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогтын тулаан хэзээ болох вэ?

Мэргэжлийн боксын рингэнд долоон тулаан хийж, 100 хувийн амжилт үзүүлээд буй Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр болохоор товлогдсон. Харин түүний өрсөлдөгч нь одоогоор тодорхойгүй байна.  

Мэргэжлийн боксын рингэнд гарахдаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт өнгөрөгч арванхоёрдугаар сард Мексикийн боксчин Герман Меразтай тулалдсан. Тэдний тулаан арванхоёрдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт  болсон юм.

2015 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт найм дахь тулаанаа хийхээр бэлтгэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж