Ген Йонес цаашид зохион байгуулах хүчний үйл ажиллагааны талаар зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч, ямар нэг зөвлөгөөн, хурлыг хараахан эхлүүлээгүй байжээ. Зарим нэг эх сурвалжууд түүнийг Каддафигийн хүчинтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Ген Йонесийн хоёр туслахыг ч мөн түүнтэй цуг хороожээ. Тэднийг хөнөөсөн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба зөвлөлийн тэргүүн гэмт этгээдүүдийг хэн болох, ямар сэдлээр уг хэргийг хийсэн талаар тайлбар өгөөгүй байна.
Ген Йонес нь Ливийн дотоод хэргийн сайд бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард болсон бослогын үеэр босогчдын талд урвасан нэгэн аж. Түүнчлэн тэрээр 1969 онд Голь Каддафийг төрийн эрхийг авах үед гар бие оролцож явсан нэгэн юм.