Industrial and Commercial Bank of China (ICBC) анх удаагаа Wells Fargo-гийн өмнө орсноор Хятад өөрийн банкуудынхаа нийлбэр үнэлгээгээр дэлхийн лидер боллоо.
ICBC брэндийн үнэлгээ жилийн дүгнэлтээр 32 хувиар нэмэгдэн 47,8 тэрбум доллар болсон тухай Британийн The Banker сэтгүүлийн “Top 500” жагсаалтаас ишлэн Banking Brands 2017 мэдээлжээ.
Хятадын банкуудын брэндийн үнэлгээний нийт нийлбэр нь 25%-иар өсөн $259,2 тэрбум долларт хүрч, АНУ-ын өмнө гарч, жагсаалтыг тэргүүлэх болжээ. Жилийн эцсийн үнэлгээгээр Хятадын банкуудын брэнд 42 хувийн өсөлттэй гарчээ.
Банкны худалдааны маркийн цэвэр үнэлгээ ба мөн түүнтэй холбоотой оюуны өмчийн үнэ буюу брэндийн үнэлгээ хоёроор гаргадаг уг чансааг The Banker сэтгүүлийн захиалгаар Brand Finance компани бүтээдэг ажээ.
Орлогын тогтвортой өсөлт, макро эдийн засгийн хүчин зүйлийн сайжралт зэрэг нь Хятадын банкуудын үнэлгээний өсөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөллөө гэж The Banker сэтгүүл онцлов.
Хятадын ICBC, China Construction Bank, Bank of China, Agricultural Bank of China гэсэн улсын дөрвөн том банк дэлхийн банкуудын брэндийн “Топ-10”-т багтлаа.
2017 оны чансааны “топ-500” жагсаалтад Хятадын 11 шинэ банк нэмэгдэж, нийт 45 банк жагсаалтад багтсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР