Хаан ширээнд суусны 65 жилээ тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Хаан ширээнд суусны 65 жилээ тэмдэглэлээ

Хаан ширээнд суусны 65 жилийн ойг тохиолдуулан Хатан хаан Элизабетийн 2014 онд авахуулсан энэ зургийг дахин нийтэлжээ.

Их Британийн Цог жавхлант Хатан хаан Элизабет хаан ширээнд суусныхаа 65 жилийн ойг хоёрдугаар сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хааны ордны торгон цэргүүд жагсч, ёслолын буудлага хийжээ. Ойд зориулан дурсгалын зоос, шуудангийн марк гаргажээ.

Хатан хаан Элизабет Британийн хаанд ширээнд хамгийн удаан буюу тасралтгүй 65 жил суусан анхны язгууртан болж байгаа юм.

Элизабет 1952 онд хаан эцэг VI Жорж таалал төгссөний дараа хоёрдугаар сарын 6-нд 25 насандаа хаан ширээ залгамжилсан юм. Тэрбээр Их Британийн 12 Ерөнхий сайд солигдохыг үзсэн хүн юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хатан хаан 90 насны ойгоо тэмдэглэсэн. Сүүлийн үед Хатан хааны бие чилээрхүү байгаа мэдээ дуулдаж байгаа. Өнгөрсөн зул сарын баяраар тэрбээр бие нь чилээрхсэн учраас сүмийн мөргөлд очоогүй билээ.

Ёслолын өдрөөр Лондон хотын Грин паркт 21 их буу буудаж, хүндэтгэл үзүүлсэн байна.Букингемийн ордны гадаах ёслолын арга хэмжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж