Дархан-Уул аймгийн Эрчим хүч, ус хангамжийн байгууллагууд 14 хоног тутам шуурхай хурал хийж өнгөрсөн 7 хоногуудад хийгдсэн ажлаа ярилцдаг уламжлалтай. Өчигдөр /2017.2.07/ тус шуурхай хурал хуралдаж эрчим хүчний байгууллагууд хэвийн явагдаж байгаа талаар ерөнхий инженерүүд мэдээлэл хийлээ.
Дулааны цахилгаан станц нь 5 зуух 4-н турбогенераторын ажлын горимтой хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Цахилгааны ачаалал нь 42 мвт, нүүрсний нөөц 30000 тн байна. Дархан хотын цахилгаан хэрэглээ өнөөдрийн байдлаар цагт 25-27мвт, дулааны шугамын халаалтын температур нь хоногтоо 101-61 градусын горимтой цагт 2100 тн усны зарцуулалттай байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ. Хурлын төгсгөлд аймгийн Захирагчийн албанаас сар шинийн баярыг тохиолдуулан хариуцлагатай жижүүрийнхээ эргэлт үзлэгийг чанга мөрдөж ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, СӨХ-үүд шийд, зоорины давхрынхаа түлхүүрийг гэмтэл гарсан үед ойрхон байлгаж гэмтлийг шуурхай засварлах боломжийг бүрдүүлэн ажиллах хэрэгтэйг үүрэг болголоо. Энэ өдрийн хурлын үеэр гарсан шинэлэг нэг ажил нь Эрчим хүч, ус хангамжийн байгууллагууд өөрсдийн гэсэн нэрэмжит гудамжтай болж түүнийхээ арчлалт, хамгаалалт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж байхаар болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN