Үндэсний лигийн тоглолт хаана болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Үндэсний лигийн тоглолт хаана болох вэ?

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтууд болж байна. Спортын төв ордонд засвартай байгаа учраас лигийн тоглолтууд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр болж байгаа. Тэгвэл өнөөдөр 18 .00 цагаас тус сургуулийн зааланд лигийн тоглолтууд үргэлжлэн явагдах юм байна.

Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид", Ховд аймгийн "Ховд Алтайн Аргаль" багууд шалгарсан. Хоёр багийн цувралын эхний тоглолтод "Архангай Алтан Дорнодын Дайчид" хожсон. Тэгвэл Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех", Орхон аймгийн "Эрдэнэт Икон" багууд шалгараад байгаа. Хоёр багийн хожлын харьцаа 1:1 байгаа.

Багуудын хувьд түрүүлж дөрөв хожсон нь 2016-2017 оны Үндэсний лигийн аваргын төлөө тоглох юм.

ЦУВРАЛ:

БАРУУН БҮС /Түрүүлж дөрөв хожсон нь финалд үлдэнэ/

  • II.07 – "Архангай Алтан Дорнодын Дайчид" 106-93 "Ховд Алтайн Аргаль"

ЗҮҮН БҮС:

  • II.07 – Сүхбаатар Альянс Тех 94-100 Эрдэнэт Икон
  • II.02 – "Эрдэнэт Икон" 92-100 "Сүхбаатар Альянс Тех" тус тус хожоод байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж