“Хөх Монгол цогцолбор”-ыг сурталчлан таниулна

Хуучирсан мэдээ: 2017.02.07-нд нийтлэгдсэн

“Хөх Монгол цогцолбор”-ыг сурталчлан таниулна

Хоёрдугаар сарыг Орхон аймгийн хэмжээнд түүх соёл, бидний бахархал нэртэйгээр өнгөрүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор Боловсролын соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын 5-6 р ангийн сурагчдад, түүхээ сурталчлан таниулах зорилготойгоор музей үзүүлэх, болон соёл урлагийн байгууллагууд сар шинийн баярт зориулсан цогц арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөсөн байна.

Зураач урчуудын холбооноос санаачлан Монголын шилдэг гурван зургийг Орхон аймгийн нийт иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах гэж байна. Мөн Орхон аймагт соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын нэгдэл байгуулагдсантай холбоотойгоор бие биелгээ, уртын дуу, хөөмий зэрэг урлаг, Орхон аймгийн онцлогийг харуулсан “Хөх Монгол” цогцолборыг сурталчилсан нэвтрүүлгийг ТВ9 телевизтэй хамтран бэлтгэхээр болжээ.

Өв соёлтой холбоотойгоор мэндлэх, хөөрөглөх ёсыг хүүхэд залуучуудад зааж сурталчлах ажлыг сургуулиудын нийгмийн ажилтан, багш нартай хамтран ажил хэрэг болгохоо боловсрол соёл урлагийн газраас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж