Парисын ”Их дуулга”-д хэн хэн оролцох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.09-нд нийтлэгдсэн

Парисын ”Их дуулга”-д хэн хэн оролцох вэ?

Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчны бүрэлдэхүүнтэй мэдүүлгээ хүргүүлсэн ч 13 тамирчин оролцохоор болжээ. IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад дараах тамирчид Парисын татамид өрсөлдөнө.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:

Эрэгтэй:

  • 60 кг – Б. Амартүвшин, Ж. Амарболд
  • 66 кг – Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр
  • 73 кг – Н. Хадбаатар
  • 81 кг – Н. Дагвасүрэн
  • 90 кг – Г. Алтанбагана

Эмэгтэй:

  • 48 кг – М. Уранцэцэг
  • 52 кг – Л. Сосорбарам
  • 63 кг – Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч
  • +78 кг – О. Жавзмаа, Э. Гандиймаа нар зодоглоно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж